Азийн Хөлбөмбөгийн Холбооны /AFC/ дасгалжуудагчийн “B” зэрэглэл олгох сургалт болно

2015 оны 4 сарын 10

МХБХ-ноос Азийн Хөлбөмбөгийн Холбоотой /AFC/ хамтран дасгалжуулагчийн “B” зэрэглэл олгох сургалтыг 4-р сарын 13-наас 5-р сарын 2-ны хооронд явуулах гэж байна. Тус сургалтад Азийн Хөлбөмбөгийн Холбооны “C” зэрэглэлтэй дасгалжуулагчид хамрагдана.

AFC-гийн “B” зэрэглэл олгох сургалтыг өмнө нь 2010, 2012 онуудад авч байсан бөгөөд нийт 30 гаруй дасгалжуулагчид хамрагдан амжилттай төгссөн.

МХБХолбоо дотоодын дасгалжуулагч нараас ойрын 10 жилд AFC-ийн хамгийн өндөр зэрэглэл болох Pro ангиллын дасгалжуулагч төрүүлэн гаргахаар ажиллаж байгаа билээ.

Дасгалжуулагч нарын ангиллаас товч танилцуулахад хамгийн өндөр зэрэглэл Pro ангилал байдаг бол доошлоод AFC-ийн “A” ангилал, “B” ангилал, “C” ангилал зэргүүдийн дасгалжуулагч нар байдаг. Үүнээс AFC-ийн ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох тохиолдолд AFC-ийн “B” ангилалтай байхыг шаардаж эхэлсэн. Цаашдаа “А” болгох шаардлага ирэх бөгөөд бид үүнд бэлтгэх зорилготойгоор үечилсэн сургалтуудыг авч байгаа юм.

Цаашдаа МХБХолбоо дотооддоо тавигдаж байгаа шаардлагыг ч өндөржүүлж байгаа бөгөөд томоохон тэмцээн болох Үндэсний “Нийслэл лиг” тэмцээнд оролцох багуудын ахлах дасгалжуулагч нар AFC-ийн “B” зэрэглэлтэй байхыг шаардаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20367
0 эможи
keyboard_arrow_up