Буудлагынхан дэлхийн цомд өрсөлдөнө

2015 оны 4 сарын 08

Буудлагын дэлхийн цомын тэмцээн БНСУ-ын Чангүн хотод энэ сарын 11-16-нд болно. “Рио-2016” зуны олимпийн наадмын эрх олгох энэхүү тэмцээнд Үндэсний шигшээ багийн нийт 11 тамирчин оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү, О.Төгөлдөр, урт бууны дасгалд ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэлт, Х.Бямбабаатар нар оролцох бол эмэгтэйчүүдийн гар бууны дасгалд Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, урт бууны дасгалд ОУХМ Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар оролцох нь тодорхой боллоо. Тэмцээнд оролцох тамирчдын эхний хэсэг маргааш хилийн дээс алхана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20263
0 эможи
keyboard_arrow_up