Энэ өдөр төрсөн спортын алдартан: цуврал

2015 оны 4 сарын 08

1953 оны 4 сарын 8-ны энэ өдөр Аргентиний хөлбөмбөгчин Оскар Ортиз мэндэлжээ. О.Ортиз бол Хөлбөмбөгийн ДАШТ-нд Аргентиний шигшээ багийн хамт 1978 онд түрүүлж, дэлхийн аварга цолыг эзэмшсэн хөлбөмбөгчин юм. 1971 онд Аргентиний Лигийн Сан Лоренсо багт тоглож эхлүүлжээ. Сан Лоренсо багт 5 жил тоглоод Бразилийн Гремио багт очсон байна. Бразилийн лигт 1 жил тоглоод нутгийнхаа хамгийн хүчирхэг баг Ривер Плейтэд иржээ. Дараа нь 1981 онд Аргентиний лигийн Уракан багт, 1982-1983 онуудад Индепельенте багт тус тус тогложээ. Клубын түвшинд О.Ортиз Сан Лоренсо багийн хамт 3 удаа, Ривер Плейтэд багийн хамт 4 удаа цом өргөсөн байна. Аргентиний шигшээ багт 1975-1979 оны хооронд тоглож байжээ. 1978 оны Аргентинд болсон ДАШТ-нд аваргын алтан медаль хүртсэн. Аргентиний шигшээ багийн төлөө нийт 23 тоглолтонд оролцож, 3 гоол өөрийн нэр дээрээ бүртгүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20262
0 эможи
keyboard_arrow_up