Эхний өдөр манай бөхчүүд тавуулаа медаль зүүцгээв

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай таван бөх дэвжээнд гарснаас бүгд медалийн төлөө барилдаж эрэгтэй 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, эмэгтэй 58 кг-ын жинд спортын мастер Б.Шоовдор нар мөнгөн медаль зүүцгээлээ. Б.Шоовдорын авсан медаль нь тивийн аваргаас манай эмэгтэй бөхчүүдийн авсан 20 дахь мөнгөн медаль байлаа.
65 кг-ын жинд спортын мастер Б.Батмагнай казахстаны бөх ДАШТ-ний хүрэл медальт, азийн аварга Даурен Жумагазиевийг, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн БНСУ-ын бөх Г.Кимийг цэвэр ялж хүрэл медальд хүрцгээлээ.
Б.Батмагнай, Н.Золбоо, Б.Шоовдор нар гуравдугgар сард болсон “Mongolian Open” олон улсын тэмцээнд түрүүлж байсан юм. Өнөөдөр эрэгтэй 61 кг-ын жинд спортын мастер Н.Лхамгармаа, 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, 96 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга, эмэгтэй 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нар барилдана.









