Бавари Мюнхэн 10 онооны илүүтэй бундес лигийг тэргүүлж байна

Германы бундеслигийн 27-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдлаа. Энэ тойрогт лигийн тэргүүлэгч Бавари Мюнхэн баг Боруссиа Дортмунд багийн талбайд зочлон тогложээ. 2 баг энэ улирлын эхэнд учраа таарахад Бавари 2-1 ээр хожиж байсан юм.
Боруссиа Дортмунд багийн 80600 хүний суудалтай Сигнал Идуна паркт лигийн тэргүүлэгч Бавари Мюнхэн баг зочлон 27-р тойргийн тоглолтоо хийлээ. Баваричууд лигээ итгэл төгс тэргүүлж байсан бол Дортмунд хүснэгтийн 10-р байранд бичигдэж байлаа. Харин энэ тоглолтыг Франк Рибэри, Арьен Роббен, Давид Алаба гэсэн Баваригийн гол тоглогчид гэмтлийн улмаас өнжжээ. Эхний хагаст Шаби Алонсо хаалттай цохилтоос гоол оруулах дөхсөн бөгөөд түүний цохилт хаалгатай ойрхон өнгөрсөн байна. Гэхдээ тэд 36 минутанд тооны харцааг 1-0 болгосон юм. Томас Мюллэрийн солгой хөлний цохилтыг Роман Вайдинфилэр хаасан.Харин хаалгачаас ойж ирсэн бөмбөгийг Роберт Левандовски нэмснээр хуучин багийнхаа хаалганд гоолджээ. Польш довтлогч энэ улирал Германы аваргуудын эгнээнд нэгдэж одоогийн байдлаар лигт 14 гоолыг оруулаад байна. Тоглолтын 2-р хагас эхлээд 16 минутын дараа Хар шаруудын фенүүд багийнхаа эхний аюултиа довтолгоог харсан. Энэ удаа Марко Ройс маш гоё боломж олдсон ч тэрээр хаалганы гадуур цохьжээ. Удалгүй Алонсо торгуулийн талбай дотроо Пьер Эмиэрик Обамеянг дээр алдаа гаргасан. Гэхдээ шүүгч пеналти заагаагүй.Мөн үүнээс минутын дараа Марко Ройес тооны харцааг тэнцүүлэх гэж хичээсэн ч хаалттай цохилтыг нь Мануэл Нойер амжилттай хаасан юм.Ийнхүү Баваричууд улирлын 21 дэх хожлоо авсан байна. Лигийн хүснэгтийн 2-р байранд бичигдэж байсан Вольфсбург энэ тойрогт Штутгарт багтай тоглолоо. Волксваген аренад болсон энэхүү тоглолтонд талбайн эзэн Вольфсбург 3-1ийн харцаатай хожжээ. Эхний гоолыг 41 дэх минутанд Рикардо Родригес пеналтигаар гоолдсон. Хэдий 44 дэх минутанд Мартин Харник тооны харьцааг тэнцүүлсэн ч 2-р хагаст Вольфсбургээс Родригес дахин нээг гоол оруулсан бол Андре Шурле 76 дахь минутанд эцсийн цэгийг тавьж баг н 3-1ээр хожжээ, Бундеслигийг 27 тойргийн дараах байдлаар Бавари Мюнхэн 67 оноотой тэргүүлж байгаа бол тэднээс 10 оноо дутуу Вольфсбург удаалж байна. Харин Боруссиа Мюнхэнгладбах хүснэгтийн 3-т 50 оноотой, 4-р байранд Байер Леверкүзен 48 оноотой бичигдэж байна, Леверккүзенчүүд энэ тойрогт Хамбургийг 4-0ээр хожсон юм.









