Монголын биатлоны холбоонд Оросын нэрт дасгалжуулагч ажиллана

2015 оны 4 сарын 03

Дөнгөж сая Монголын Биатлоны Холбооноос нэгэн таатай мэдээг Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр бидэнд явууллаа. ОХУ-ын нэрт дасгалжуулагч Александр Хлусович Монголд айлчлан Монголын Биатлоны холбоотой уулзсан байна. Тэрээр МБХ-ны хийгдсэн үйл ажиллагааг сайшаасан төдийгүй Монголын Биатлонд САЙН гэсэн дүн тавина гэсэн байна. Тэрээр цаашдаа Монголын Биатлонд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарахуйцаар туслахаа амалсан байна.
Александр Хлусович бол Оросын алдарт дасгалжуулагч төдийгүй Дарья домрачева, Олга Заяцева, Анастасия Кузмина, Андрей Рассторгуев гэх Олимп дэлхийд алдартай тамирчдыг бэлтгэж амжилтад хүргэсэн хүн юм.

Дашрамд хэлэхэд тэрээр Монголын Биатлоны Холбоог өөрөө олж уулзсан байна шүү.

МОНГОЛД БИАТЛОН ХӨГЖИНӨ!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20065
0 эможи
keyboard_arrow_up