Т.Санчир PBA-д тоглоно
2015 оны 4 сарын 02

Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг болох PBA-д Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир тоглох гэрээнд өчигдөр гарын үсэг зурж, гадны улсын мэргэжлийн Лигт тоглохоор болсон магадгүй АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН ийнхүү боллоо. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тохиолдож буй онцгой, том алхам юм.
Өмнө нь МУГТ Ц.Шаравжамц АНУ-ын домогт Harlem Globetrotters гэдэг шоу үзүүлбэрийн багт тоглож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж байсныг бид мэднэ. Гэхдээ Т.Санчирын хувьд сагсан бөмбөгийн эх орон гэгддэг Филиппин улсын мэргэжлийн лигийн багт тоглохоор болж байгаа нь бахдам амжилт юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









19995
0 эможи