Энэ өдөр төрсөн спортын алдартан: цуврал

2015 оны 4 сарын 01

1971 оны 3 сарын 31-ний энэ өдөр “The Russian Rocket” хочит, Зөвлөлт-Оросын шайбтай хоккейчин Павел Буре Москва хотод төржээ.
П.Буре спортын гэр бүлээс гаралтай бөгөөд түүний эцэг Владимир Буре усан спортын шилдэг тамирчин байсан бөгөөд 1968, 1972 оны Олимпийн наадмын мөнгө, хүрэл меадльт, ДАШТ-ний хошой мөнгөн медальт, Европын АШТ-ний алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн түүний дүү Валерий Буре нь шайбтай хоккейн тамирчин байсан бөгөөд Оросын шигшээ багийн хамт 1998 оны Наганогийн олимпийн наадмаас мөнгө, 2002 оны Солт Лейкийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан.
П.Буре багадаа аав шигээ усан спортын тамирчин болохыг мөрөөддөг байжээ. Гэхдээ тэр усан спортын тамирчин болоогүй, харин шайбтай хоккейн шилдэг тамирчин болсон юм. 6 настайдаа Оросын Армийн ЦСКА багийн хоккейн сургуульд орсон байна. Анх Буред хоккей тоглох авьяас байхгүй, сайн чадахгүй байсан ч хичээл зүтгэлийнхээ хүчээр шилдэг тоглогч болж чадсан юм. 11 настайдаа тоглож байсан өсвөрийн багтаа шилдэг довтлогч болж чаджээ. Ингээд тэр 1982 онд Канадын шилдэг хоккейчин Уэйн Гретцки, Зөвлөлтийн шилдэг хоккейчин Владислав Третьяк нарын оролцсон телевизийн тусгай нэвтрүүлэгч сонгогдож оролцсон 3 хүүхдийн нэгээр оролцож байжээ. Түүний ур чадвар дээшилж, 14 настайдаа ЦСКА Москва багийн өсвөрийн багт багтсан байна.
Түүний мэргэжлийн карьер нь 16 настайдаа ЦСКА-н үндсэн багт багтсанаар эхэлж байжээ. П.Буре 1987-1991 онд Зөвлөлтийн ЦСКА Москва багт хүчин зүтгээд хилийн чанадыг зорьсон байна. Тэр анх 1989 оны НХЛ-н драфтанд драфтлагдаж Ванкувер багт багтажээ. Хойд Америк дахь дебют тоглолтоо 1991 онд хийж байжээ.
П.Буре ЦСКА багийн хамт 1988, 1989 оны Зөвлөлтийн аварга, 1989 оны Зөвлөлтийн лигийн шилдэг залуу тоглогч, мөн ЦСКА багийн хамт Европын цомын тэмцээнд 3 удаа түрүүлсэн байна. НХЛ-т ирээд 1992 онд Calder Memorial Trophy буюу шилдэг шинэ тоглогчид олгодог шагналын эзэн болж, ҮХЛ-н Бүх Оддын багт 7 удаа сонгогдсон байна. Мөн 2000 оны Бүх Оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглочийн шагналыг хүртжээ.
НХЛ-т 1993-1994 онд амжилттай тоглож, Стэнлийн цомын төлөөх финалын тоглолтонд Нью Йорк Рейнжерс багт 7 цувралын дараа 4:3 харьцаагаар баг нь харамсалтай ялагдал хүлээсэн юм. П.Буре бол тухайн үедээ НХЛ-н шилдэг довтлогчдийн нэг байсан бөгөөд 1993-1994 оны улиралд 60 гоол оруулж байсан бол Флорида багт 2000-2001 оны улиралд 59 гоол оруулж байжээ. П.Буре НХЛ-т 13 улирлыг өнгөрүүлэхдээ Ванкувер, Флорида, Нью Йорк Рейнжерс багуудад тоглож байжээ.
Мөн П.Буре Зөвлөлт Оросын шигшээ багт амжилттай тоглож байсан юм. 1989 оны Өсвөрийн Европын АШТ-ний алт, 1988 оны мөнгө, Өсвөрийн ДАШТ-нд 1989 онд алт, 1990, 1991 онуудад тус бүр мөнгөн медаль хүртсэн юм. ДАШТ-нд 1990 онд алтан медаль, 1991 онд хүрэл медаль хүртэж, Олимпийн наадамд мөн 1998 оны Наганод мөнгө, 2002 оны Салт Лейкд хүрэл медаль хүртсэн. 2012 онд Павел Бурег ОУ-ын хоккейн холбоо “Алдарын танхим”-д нэрийг нь мөнхөжүүлсэн юм.
Павел Буре Оросын теннисчин Анна Курниковатай болздог байсан ч, удалгүй салсан юм. харин сүүлд 2009 онд Алина Касановатай гэрлэсэн байна. Тэд 2013 онд хүүтэй болсон.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19943
0 эможи
keyboard_arrow_up