Стив Нэш их спортоо албан ёсоор орхилоо

Лос Анжелес Лэйкерс багийн холбон тоглогч Стив Нэш өнгөрсөн Ням гарагт зодог тайлж байгаа гэдгээ мэдэгдсэн. Тэрээр өнөөдөр өглөө хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хөгжөөн дэмжигчидтэйгээ салах ёс гүйцэтгэлээ.
Ням гарагт зодог тайлах болсон гэдгээ зарласан Стив Нэш Лос Анжелес Лэйжэрс багийн бэлтгэлийн төвд сэтгүүлчидтэй уулзлаа. Нэш 19 жилийн НБЭ-ийн замналдаа 2 удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байсан. 41 настай Канад холбогч сүүлийн 3 улирал бэртэл гэмтлийн улмаас ердөө 65 тоглолтонд оролцсон юм. 8 удаа бүх оддын тоглолтонд сонгогдсон Стив Нэш карьерийнхаа турш 10.335 оновчтой дамжуулалт өгсөн байдаг.Энэ үзүүлэлтээрээ бүх цаг үеийн 3-рт бичигддэг бөгөөд түүний урд Жон Стоктон, Жесон Кидд гэсэн тоглогчид бичигдэж байна. Мөн тэрээр чөлөөт шидэлтийн хуваариа НБЭ-ийн түүхэнд 1-рт бичигддэг. Нэш карьерийнхаа турш 90.4 хувьтай чөлөөт шидэлтээ хийж байжээ. 2012 онд Лэйкерс 28 сая доллар, драфтын 4 эрхээр Нэшийг авчирч Ховард, Коби, Гасол, Нэш гэсэн их 4 бүрдсэн,Гэхдээ тэдэнд бэртгэл гэмтэл нөлөөлж бусдын хүлээж байсан амжилтыг үзүүлээгүй билээ.
Стив Нэш: Тиймээ. Би маш их итгэл найдвар, хүсэл мөрөөдөлтэй лэйкэрст ирсэн.Дэлхийн хөгжөөн дэмжигчдийн гол суурь болсон Лэйкэрст тоглох боломж олдсонд үнэхээр их догдолж, сэтгэл хөдөлж байсан. Гэхдээ бүх зүйл санаснаар болоогүй. Бүх зүйл нурж, би ч сэтгэл санаагаар их унасан, Миний карерийн хамгийн хэцүү мөчүүд байлаа. Үүнийг давах гэж, үүнтэй тэмцэх гэж би хичээсэн ч бүх зүйл бүтээгүй. Би өмнөхөөсөө илүү хичээж байсан гэдгээ л сайн мэдэж байна, Энэ байдлаас гарахыг маш их хүссэн боловч харамсалтай нь болсонгүй. Хэдий Нэш Лэйкэрсээс зодог тайлж байгаа Финикс Санс багийнханд үргэлж дуурсагдах болно. Нэш Майк Ди Энтөнигийн удирдлаган дор Санст тоглох байхдаа 2005, 2006 онд улирлын МВП болж байсан билээ. Нэш 2000-01 оны улирал Майкл Финли, Дөрк Новицки нарын хамтаар Далласт тоглож байхдаа өрнөд бүсийн финалд хүрч байсан. Харин Финикст нэгдсэнээсээ хойш дахин бүсийнхээ финалд шалгарсан ч аваргын төлөө тоглож чадаагүй юм. Гэхдээ тэрээр 5 улирал НБЭ -г дундаж оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн юм. Тэрээр Канадад сагсанбөмбөг хөгжихөд онцгой үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Канадаас Антони Бенннет, Эндрью Виггинс гэсэн залуучууд НБЭ-д тоглож байгаа юм. Нэшийн хувьд сагсанбөмбөгтэй холбоотой ямар ажил хийхээ шийдэж амжаагүй гэнэ.Тэрээр межөр лиг соккерийн Ванкувер Уайткапс багийн хамтран эзэмшигч юм.









