Уран гулгалтын 2015 оны ДАШТ эхэллээ

2015 оны 3 сарын 24

Өвлийн спортын нэгэн сонирхолтой төрөл болох Уран Гулгалтын 2015 оны ДАШТ 3 сарын 23-аас 29-н өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотын “Shangai Oriential Sports” төвд зохион байгуулагдахад бэлэн болжээ. Шанхай хот 2012 оны 6 сард уран гулгалтын ДАШТ-ийг зохиох эрхийг хүлээн авсан.
Эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, хосын, бүжгийн хосын төрлүүдэд энэ оны аваргууд тодрох юм. Канад, БНХАУ, Франц, Итали, Герман, ОХУ, АНУ, Япон улсууд бүх төрөлд оролцно. Энэ удаагийн ДАШТ-нд Патрик Чан, эргэн ирж байгаагаа зарласан Е.Плюшенко, Мао Асадо, К.Костнер, Ю.Липницкая нар оролцохгүй ч Олимп, Дэлхийн аварга Японы Ю.Ханю, Олимпийн хүрэл, Дэлхийн аваргын мөнгөн медальт Казакстаны Денис Тэн зэргийн шилдэг тамирчид оролцоход бэлэн болжээ. Харин бүжгийн хосын төрөлд өнгөрсөн жилийн аваргууд, Италийн Анна Каппеллини, Лука Ланотте нар аваргаа хамгаалан оролцоно.
DATE EVENT TIME
March 23, Monday Official Practice All day
March 24, Tuesday Official Practice All day
March 25, Wednesday Ice Dance-Short Dance 09:30
Opening on ice 17:00
PAIRS-Short Program 18:00
March 26, Thursday LADIES-Short Program 10:30
PAIRS-Frees Skating 19:00
March 27, Friday ICE DANCE-Free Dance 10:30
MEN-Short Program 16:15
March 28, Saturday LADIES-Frees Skating 10:30
MEN-Free Skating 17:45
March 29, Sunday EXHIBITION 14:00
Closing Banquet 20:00

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19648
0 эможи
keyboard_arrow_up