Хоккейчид гурван жил дараалан хүрэл медаль хүртлээ

2015 оны 3 сарын 23

Азийн хоккейн холбооноос зохион байгуулсан “Сhallenge Cup” тэмцээн БНХАУ-ын Тайванийн нийслэл Тайпед энэ сарын 14-19-ний өдрүүдэд явагдаж, өндөрлөлөө. Найм дахь удаагийн тэмцээнд АНЭУ, Тайланд, Тайвань, Монгол, Макао гэсэн таван орны баг тойргоор өрсөлдсөн юм. Харин 2011 оны аварга, 2013 оны мөнгөн медальт Хонгконгийн баг энэ жилийн тэмцээнийг өнжжээ.

 Тэмцээнд нэг ч хожигдолгүй Тайваны баг түрүүлж, тус тэмцээний дөрөв дэх цомоо өргөсөн бол АНЭУ, Монгол Улсын багууд мөнгөн, хүрэл медалийн эзэн болсон юм. “Challenge Cup”-н хоёр удаагийн дэд аварга Тайландын баг гуравдугаар сарын 19-ний өдөр манай шигшээ багтай тоглосон ч 2:6 онооны харьцаагаар хожигдож, IV байрт орсон. Макаогийн шигшээ баг нэг ч хожил авалгүй сүүл мушгив.

 Тайвань, АНЭУ-ын багуудын хувьд гурван хожилтойгоор цомын төлөө өрсөлдсөн юм. Харин Монгол, Тайландын багууд Макаог хожиж, дээрх багуудад хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглох болсон билээ. Шийдвэрлэх тоглолтод манай хоккейчид өрсөлдөгчөө илүүрхэн хожсоноор тус тэмцээнээс гурван жил дараалан хүрэл медаль хүртлээ. Энэхүү тоглолтын шилдэг тоглогчоор ОУХМ Г.Тамир тодорчээ. Мөн Монголын багийн нийт дөрвөн тоглолтын шилдгээр багийн ахлагч ОУХМ Н.Мишигсүрэнг тодруулсан бөгөөд шагналыг МХХ-ны дэд ерөнхийлөгч Б.Жавхлан гардуулан өгсөн байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19589
0 эможи
keyboard_arrow_up