Adidas NBA-тэй цаашид хамтран ажиллахгүй
2015 оны 3 сарын 23

2016-2017 оны улирал дууссаны дараа багууд Адидас брендийн өмсгөл өмсөхөө болино гэнэ. Учир нь спорт хувцасны Адидас компани NBA-тэй байгуулсан гэрээгээ цаашид үргэлжлүүлэхгүй гэж мэдэгдсэн байна. Гэсэнч Ассошиатед Пресс агентлаг өгсөн эх сурвалжийн мэдээллээр бол шинэ гэрээ хэдийнээ хийгдсэн гэнэ. Цаашид ямар компантай хамтран ажиллах нь одоогоор нууц хэвээр байна.
Америкийн нэгдсэн улсад Adidas гуравдагч байр суурь эзэлдэг бөгөөд тэдний өмнө Nike, Under Armour компани спортын зах зээлд эзэлж буй борлуулалтаараа бичигддэг байна. Аналистуудын мэдээллэснээр дээрх 2 бэрэндтэй хамтран ажиллах магадлал өндөр гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









19557
0 эможи