Энэ өдөр төрсөн спортын алдартан: цуврал
1984 оны 3 сарын 20-ны энэ өдөр Испани шигшээ баг болон Атлетико Мадрид клубын довтлогч Фернандо Торрес Фуэнлабрад хотноо мэндэлжээ.
Ф.Торрес Атлетико Мадрид клубээс карьераа эхлүүлжээ. Анх тэр хаалгачаар тоглож эхлүүлсэн ажээ. Анхны клуб дэх дебютээ 2001 онд хийж байсан бол шигшээ багийнхаа дебют тоглолтоо 2003 онд Португал улсын шигшээ багийн эсрэг хийж байжээ.
2001-2007 оны хооронд Атлетико Мадрид клубын төлөө 214 тоглолтонд оролцож 82 гоол оруулсан байна. Ингээд тэр 2007 онд тухайн үед Ливерпул клубын рекорд үнээр очсон байна. Ливерпүүл клубт анхны тоглолтоо 2007 оны 8 сарын 11-нд Астон Вилла клубын эсрэг хийж байсан байна. Ливерпүүл клубт ирсэн эхний улиралдаа 24 гоол оруулж, 1995-1996 оны улиралд Робби Фаулераас хойшхи анхны улиралдаа 20-с дээш гоол оруулсан тоглогч болсон юм. Ливерпүүл клубт 4 улирал тоглохдоо 102 тоглолтонд оролцож нийт 65 гоол өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн байна. Тухайн үедээ Ф.Торрес-С.Жеррард нарын хослол Европт маш хүчтэй хослолын нэг болж байсан юм. Гэвч Ливерпүүл багийн хуучин удирдлагуудын явуургүй үйл ажиллагаа, үл ойлголцолоос бол олон олон копуудын сэтгэлийг харлуулж, Челси клубт очсон. Тухайн үед би ч гэсэн итгэж чадахгүй л байсан.
Ливерпүүл клубээс явсанаар Ф.Торресын уран гоё тоглолт, олон олон гоол нь дуусгавар болсон юм. Челси клубт 4 улирал тоглохдоо 110 тоглолтонд оролцож, 20 гоол өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн юм. Ингээд тэр АС Милан багт 2014-2015 оны улиралд зээлээр тоглож, 2015 оноос АС Милан багт шилжсэн боловч мөн л зээлээр хуучин баг Атлетико Мадрид багт ирээд байна.
Ф.Торрес Испаний шигшээ багт бол 15-с доош насны шигшээ багаас эхлүүлээд үндсэн багт дэвштэлээ Испаний шигшээ багийн төлөө тоглосон байна. Тэрээр 2003 онд Португалийн шигшээ багийн эсрэг анхны тоглолтондоо оролцож байсан тэр өдгөө хүртэл шигшээ багийнхаа төлөө нийт 110 тоглолтонд оролцож, 38 гоолыг шигшээ багийнхаа өмнөөс хийгээд байна.
Ф.Торрес одоогийн байдлаар карьерынхаа туршид шигшээ багийнхаа хамт 2010 оны ДАШТ-ний алтан медаль, Европын АШТ-нд 2008, 2012 онуудад тус бүр алтан медаль, Конфедрешн капт дэд байр, гутгаар байранд тус бүр шалгарсан байна. Клубын түвшинд Челси клубын хамт 2011-2012 оны УЕФА-н Аваргуудын лигийн аварга, УЕФА-н Европа цомд 2012-2013 онд аварга, ФА цомд 2011-2012 онд аварга болсон байна.
Хувийн шагнал нь ФИФА-н шилдэг хөлбөмбөгчний 3-р байранд 1 удаа, Баллон д Орд 1 удаа 3-р байр ... гэх мэт шагнал хүртсэн байна.
Фернандо Торрес 2009 онд гэрлэсэн бөгөөд нэг охинтой. Ф.Торрес бол ДАШТ-ний алтан медаль, УЕФА-н Европын аварга, УЕФА-н Аваргуудын лигийн аварга цолыг хүртсэн өөрөөр хэлбэл хөлбөмбөгийн гол тэмцээнүүдийн цомыг бүгдийг нь өргөсөн цөөхөн хөлбөмбөгчдийн нэг юм.









