“MONGOLIAN OPEN 2015”-ын бэлтгэл хангагджээ

2015 оны 3 сарын 20

Монголын чөлөөт бөхийн холбоо 2011 онд олон улсын А зэрэглэлийн тэмцээн болох “Mongolian open”-ыг анх удаа зохион байгуулж байсан билээ. Жил бүр уламжлал болгон зохиодог тус тэмцээнд 14 орны бөхчүүд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Тэмцээнд өрсөлдөх Польш, Казахстан, Беларусийн эмэгтэй шигшээ баг тамирчид аль хэдийнээ манай улсад ирж хамтарсан бэлтгэл хийж эхэлсэн юм. Тэгвэл Казахстаны эрэгтэй баг ч саяхан ирж шигшээ баг тамирчидтай бэлтгэлд гарчээ. Тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19475
0 эможи
keyboard_arrow_up