Луис Энрике: Бид “Сити”-г хожиж, зорилгодоо хүрлээ

2015 оны 3 сарын 20

Испанийн алдарт “Барселона” клуб өнгөрсөн шөнө талбай дээрээ Английн “Манчестер Сити” клубыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авсанаар шөвгийн наймд шалгараад байгаа билээ. Тэгвэл тус клубын дасгалжуулагч Луис Энрике энэ тоглолтын талаар болон ирэх ням гарагт “Реал”-ын эсрэг хийх “Эль класико”-гийн талаар байр сууриа хуваалцжээ.

Тэрбээр “Бид өнөөдөр маш олон боломж гаргасан. Хамгийн гол нь манай баг зорилгодоо хүрч, “Сити”-г буулгаж авснаар дараагийн шатанд үлдлээ. Одоо бидэнд “Реал”-тай хийх тоглолт чухал байна. Тийм ээ, бид энэ тоглолтод хожиж, фэнүүддээ бэлэг барихыг хүсч байгаа. Манай баг талбай дээрээ тоглох болохоор давуу тал болно” хэмээн ярьжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19457
0 эможи
keyboard_arrow_up