“Арсенал” хожсон ч, “Монако” дараагийн шатанд үлдлээ

2015 оны 3 сарын 19

Аваргуудын лигийн шөвгийн найман багийн зургаа нь тодорч дууслаа. Өнгөрсөн шөнө Европын тавцанд хоёр гал гарсан тоглолт болж, шилдэг найман багийн тав, зургаа дахь нь тодорсон юм. 
Энэ шатанд Францийн “Монако” клуб талбай дээрээ Английн “Арсенал” клубыг хүлээж авч, хариу тоглолтоо хийсэн. Эхний тоглолт Лондонд болоход Монако хотын баг өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авсан. Тиймээс дараагийн шатанд үлдэх магадлал өндөртэй байв. Харин “Арсенал” өрсөлдөгчөө талбай дээр нь 3:0-ээр буулгаж авахаас өөр ямар сонголтгүй болсон.
“Их буучид” энэ тоглолтод зорилгоо бараг л биелүүлэх дөхөж, “Монако”-г талбай дээр нь 0:2-оор хожлоо.  Тоглолтын 36 дахь минутад Жиру гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 79 дэх минутад Рамзе нэгийг нэмж, “Арсенал” даалгаварынхаа  70 хувийг биелүүлсэн юм.
Харамсалтай нь үлдсэн минутад гоол оруулж чадалгүй байсаар тоглолт өндөрлөсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19422
0 эможи
keyboard_arrow_up