Ой тогтоолтын УАШТ маргааш болно

2015 оны 3 сарын 19

Монголын Оюун ухааны академиас санаачлан жил бүр зохион байгуулж буй ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах оюуны спортын V дахь удаагийн тэмцээний урьдчилсан шат болох гэж байна. Тэмцээн маргааш  Монгол-Японы төв дээр болно.

Бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх бөгөөд эхний 50 тамирчин эцсийн шалгаруулалтад оролцох эрхийг авах юм. Харин ой тогтоолтын УАШТ-ий төгсгөлийн шат ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдөр болж, 2015 оны аваргууд тодорно.

Тэмцээний 10 төрөлд нэр-царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хөзрийн дараалал зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах багтжээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэнэ.

Дашрамд дуулгахад, Монголын Оюун Ухааны академи өнгөрсөн 4 жилийн хугацаанд оюуны спортын 40 гаруй тэмцээн уралдаан дотооддоо зохион байгуулж 1500 гаруй тамирчдыг хамруулжээ. Мөн олон улсын чанартай 30 гаруй тэмцээнд оролцсоноос 349 медалийг авсны дотор дунд насны ангилалд дэлхийн 17 рекордын 14-ийг нь Монголын тамирчид эзэмшиж байна. 2014 оны 12 дугаар сард БНХАУ-ын Хайнань мужид зохиогдсон ДАШТ-ээс Монголын тамирчид 29 медаль (боломжит 60-с) хүртэж, багаараа II байрт шалгарсан бахдам амжилтыг үзүүлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19421
0 эможи
keyboard_arrow_up