Тоглолт дууслаа. Үр дүн 8:2

2015 оны 3 сарын 19

Мэдээж бид тоглолтыг шууд үзээгүй зөвхөн Live Score оос харсан болохоор тоглолтын талаарх дүгнэлтийг хийх эрхгүй. Ямар ч байсан манай баг нэлээд торгуульд сууж тэрнээсээ гоол алдаж байгаа харагдлаа.

Нөгөө талаар манай баг энэ тэмцээнд Тайваний хаалганд 2 гоол хийсэн анхны баг боллоо. 2 гоолын пассыг багийн ахлагч Мишигсүрэн маань өгсөн бол гоолуудыг Болдбаяр, Мөнхзаяа нар маань хийсэн.
Тайваний баг Макаог 30:0, Тайландыг 0:9 ээр хожоод байсан юм. Мөн хамгийн бага гоолыг Тайваньчуудад алдаж, мөн Тайваний хаалганд хамгийн их гоолыг хийсэн баг болж байна. Бас тэдэнтэй 2-р үе хүртэл яс үзлээ..

Манай баг маргааш 15:30 аас Тайландын багтай тоглоно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19417
0 эможи
keyboard_arrow_up