Арсенал аваргуудын лигээс мултарлаа

Аваргуудын лигийн шөвгийн 16-ийн ээлжит тоглолтууд монголын цагаар урд шөнө эхэллээ. Францын Монако баг талбай дээрээ Арсеналын их буучдыг хүлээн авч тоглосон бөгөөд 0:2-оор хожигдсон байна. Гэсэн хэдий ч Монако эхний тоглолтод буюу Арсеналын талбай дээр тэднийг 3:1-ээр хожсон тул айлын талбайд оруулсан гоолын зөрүүгээр Францын баг тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эрхтэй боллоо. Харин Арсенал ийнхүү аваргуудын лигийг орхиж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Английн Челси аваргуудын лигээс мултарсан. Харин энэ удаад Арсенал хасагдсанаар одоогийн байдлаар английг төлөөлж ердөө нэг л баг тус тэмцээнд үлдээд байна. Өнөөдөр орой Манчестер Сити клуб Испанийн Барселонатай тоглож, тус тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх эсэхээ шийднэ. Эхний тоглолтод Сити талбай дээрээ 1:2-оор хожигдоод байгаа юм.









