Универсиадын шатрын аваргууд тодорлоо

2015 оны 3 сарын 16

Монголын оюутны спортын Универсиад 2015 наадмын шатрын тэмцээн 2 өдрийн турш үргэлжлэн, 7 өргийн тоглолт явагдаж дууслаа. Тэмцээнд эрэгтэй 44, эмэгтэй 28 нийт 72 тамирчин өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 6,5 оноотой ҮБТДС-ийн оюутан, Олон улсын мастер Г.Мөнхгал 1-р байр , 6,5 оноогоор МУИС-ийн оюутан, Олон улсын шатрын холбооны мастер Б.Галмандах 2-р байр, 5,0 оноогоор МУИС-ийн оюутан Б.Ариунбүүвэй нар эхний 3 байр эзлэв. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 6,5 оноогоор МУБИС-ийн оюутан Э.Хулан 1-р байр, 5,5 оноотой ҮБТДС-ийн оюутан Ө.Нямтуяа 2-р байр, 5,5 оноогоор ҮБТДС-ийн оюутан С.Сарантунгалаг нар эхний байруудад орлоо. Байгууллагын нэгдсэн дүнгээр ҮБТДС 17,5 оноо авч 1-р байр, МУИС 16,5 оноотой 2-р байр, ШУТИС 15 оноогоор 3-р байр эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдаас БНХАУ-ын Бээжин хотод 2015 оны 10-р сарын 18-25 нд болох Азийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулсан юм. Энэхүү шалгаруулалтанд МУИС-ийн баг тамирчид шалгарч Азийн аваргын тэмцээнд оролцох эрхийг багаараа авлаа. Харин ганцаарчилсан төрөлд Монголын шигшээ багийг тусад нь бүрдүлэн МОСХ-ноос оролцуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19233
0 эможи
keyboard_arrow_up