Ичиножёо озэки Котошёогикүг өвдөг шороодууллаа

2015 оны 3 сарын 13

Японы мэргэжлийн сумогийн хару башё үргэлжилж байна. Өнөөдөр зургаа дахь өдрийн барилдаан болоход цолтой бөхчүүдээс ёкозүна Хакухо Такаясүг, ёкозүна Харумафүжи Аойямаг, озэки Гоэйдо Такиказэг, озэки Кисэносато Тамавашиг, сэкиваки Тэрүнофүжи Точиоозанг давсан бол озэки Котошёогикүг Такиказэд уналаа. Манай бусад бөхчүүдээс Кёкүтэнхо Чиёооториг давж, Араваши Осунаарашид, Кёкүшюүхо Жокорюүд, Токитэнкү Китатайкад өвдөг шороодсон юм.

Хару башёг зургаан өдрийн дараах байдлаар Ёкозүна Хакухо, сэкиваки Тэрүнофүжи, маэгашира Аминишики нар нэг ч унаагүй тэргүүлж, ёкозүна Харумафүжи тэргүүтэй таван бөх нэг унаатай тэмцээнээ үргэжлүүлж байна.

Энэ сард Японы озэки нарт халгаатай байгаа аж. Өчигдөр гурван арслан бүгд унасан бол өнөөдөр Гэйдо, Котошёогикү нар өрсөлдөгч бөхөө барсангүй. Ёкозүна Хакухо мэргэжлийн сумо 807 дахь ялалтаа байгуулж, бүх цаг үеийн түүхэнд хоёрт бичигдэж эхэлсэн. Түүний өмнө экс озэки Кайо 879 даваатай ганцаараа тэргүүлж, домогт ёкозүна Чиёонофүжии 807 даваатай зэрэгцэж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19155
0 эможи
keyboard_arrow_up