Н.Төгсцогтын өрсөлдөгч Габриэль Брэкстон гэж хэн бэ

2015 оны 3 сарын 12

МУГТ Н.Төгсцогт маргааш мэргэжлийн бокс дах анхны тулаанаа АНУ-ын боксчин Габриэль Брэкстонтой хийх гэж байна. Габриэль Брэкстон нь Виржиниа мужийн Ричмонд хотоос гаралтай бөгөөд эдүгээ Жоржи мужийн Атланта хотод амьдарч, бэлтгэл сургуулилтаа базаадаг байна. Мэргэжлийн бокст ороод хоёр жил гарун хугацаанд 10 тулаан хийжээ. Үүнийхээ наймд ялагдаж /дөрвөн удаа нокаутаар/, хоёр удаа ялсан /нэгийг нь нокаутаар/ байна. 

Тоглолт маргааш Калифорни мужийн Онтарио хотын Citizens Business Bank Arena цогцолборт явагдах юм. Энэ өдөр 
Андре Берто (29-3) -Josesito Лопес (33-6);
Шон Портер (24-1-1) - Роберто Гарсия (36-3);
Крис Арреола (35-4) - Кертис Харпер (12-3) зэрэг олон тулаан болохоор төлөвлөгджээ. 
Италийн http://news.boxeringweb.net/ цахим хуудсанд манай боксчны талаар “Хэдий залуухан ч гэсэн сонирхогчдын бокст нэр алдраа олсон” гэх зэргээр магтан бичсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19023
0 эможи
keyboard_arrow_up