Их буучид "Холбооны цом"-ын тэмцээний хагас шигшээд шалгарлаа

2015 оны 3 сарын 11

Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн буюу "FA" кап-ын шөвгийн 8-ийн тоглолтууд явагдлаа. Энэ шатанд Манчестер Юнайтед, Арсенал багууд учраа таараад байсан. 2 багийн тоглолт өнгөрсөн шөнө Олд Траффорд цэнгэлдэхэд болжээ. Английн Манчестер хотын Олд траффорд цэнгэлдэхэд Арсенал клуб зочлон ФА кап-ын 6-р шатны тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний гоолыг талбайн зочин их буучид оруулсан байна, 26 дахь минутанд Алекс Оклэйд Чемберлэйний дамжуулалтаар Испани хамгаалагч Начо Монреал тооны харьцааг 1-0 болгожээ. Гэсэн ч зочдын тэргүүлэл удсангүй. Эхний гоолоос ердөө 3 минутын дараа Анхел Ди Мариагийн хөндлөн дамжуулалтаар Уэйн Рүүний тооны харьцааг тэнцүүлсэн байна.Эхний хагаст өөр гоол ороогүй бол 2-р хагаст Манчестер Юнайтед хамгаалалтандаа маш том алдааг гаргалаа.Баруун жигүүрийн хамгаалалтанд тоглосон Антонио Валенсиа хаалгачруугаа бөмбөг дамжуулах гэж байгаад эсрэг багийн Данни Уэлбэкт гоолын боломжыг гаргаж өгчээ, Өнгөрсөн 9-р сард Лондоны багт нэгдсэн Данни Уэлбэк Давид Де Хеаг хууран хоосон хаалганд гоолдож Арсенал 2-1 ээр тэргүүлж эхэлсэн юм. Энэ гоол Уэлбэкийн өнгөрсөн 10-р сараас хойш Арсеналын төлөө оруулж байгаа 3 дахь гоол нь болж бүртгэгдсэн байна. Тэгвэл 76 дахь минутанд 60 сая фунтээр Англид ирж байсан Анхел Ди Мариаг шүүгч худлаа унасан гэж үзэн шар хуудсаар торгосон. Мөн үүний дараа шүүгчийн биед гар хүрсэн гэх үндэслэлээр түүнд 2 дахь шар хуудсыг өгсөнөөр Аргентин залуу талбайг чөлөөлжээ. Энэ тоглолтонд өөр гоол орсонгүй. Арсенал 2-1 ээр хожин ФА Капын хагас шигшээд шалгарч байна,Тэд энэ шатанд Бредфорд, Рийдинг багийн аль хожсонтой нь тоглохоор сугалаа таарлаа. Харин хагас шигшээд нөгөө тоглолтонд Астон Вилла баг Ливерпүүл, Вэст Бромвичын аль хожсонтой нь тоглох юм, Их буучид өнгөрсөн жил ФА Капт түрүүлж 11 дэх түрүүгээ авсан.Хэрвээ тэд энэ жил аваргаа хамгаалвал холбооны цомын тэмцээнд хамгийн олон түрүүлсэн багаар тодрох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18917
0 эможи
keyboard_arrow_up