О.Болд-Эрдэнэ Жюү жицү бөхийн Олон улсын шүүгч боллоо

2015 оны 3 сарын 10

Тайланд улсын Бангкок хотод Жюү жицү бөхийн Азийн шүүгчид хуран чууллаа. Азийн шүүгчдийн семинар Тайландын Бангкокт болж 5 шүүгч Олон улсын шүүгчийн сертификатаа гардан авлаа. Азид тэр дундаа Монгол улсаас Жюү жицү бөхийн спортоор Олон улсын шүүгч нарыг Одсүрэнгийн Болд-Эрдэнэ төлөөлөхөөр болсонд таатай байна. Энэхүү шүүгчийн сургалтанд 30 хүн хамрагдсан байна. Олон улсын хэмжээний мастер О.Болд-Эрдэнэ Монголын Жюү жицү бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг. Тэрээр энэ спортыг өөрийн эх орондоо хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхээр олон үйл ажиллагааг гардан хийдэг. Мөн Олон улс, тив дэлхий, Азид Монгол улсад Жюү жицү бөхийн спорт ямар түвшинд хөгжиж байгаагийн илрэл тэдний амжилт, ялалт харуулж байгаа юм.

JJAU дахь олон улсын шинэ шүүгч Нарийн бичгийн дарга, ноён Jaffer нэмж хэлэхдээ 2018 он гэхэд 10-аас доошгүй Азийн орны шүүгчдийг авчирбал олон улсад өндөр түвшинд хүрнэ. Мөн Азийн наадмуудад маш сайн үр дүн ч мэдрэгдэх болно гэж хэлсэн юм. Өнгөрсөн жил Африкаас Жюү Жицү бөх хяналтанд орсон нь өндөр үзүүлэлт болсон.

2018 онд Индонезийн Жакартад болох Азийн наадмын хөтөлбөрт жюү жицү бөхийн төрөл багтан орсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18881
0 эможи
keyboard_arrow_up