Дастин Жонсон мэргэжлийн гольфийн холбооны 11 дэх тэмцээндээ түрүүллээ

2015 оны 3 сарын 09

Мэргэжлийн гольфийн Кадиллакын ашт-ний сүүлийн шатны тоглолтууд өчигдөр боллоо. Энэ жил тус тэмцээнд талбайн эзэн орны тамирчин Дастин Жонсон түрүүлсэн байна.

Нийт 9 сая 250 мянган америк долларын шагналын сантай дэлхийн голфийн аварга шалгаруулах тэмцээний цуврал Кадиллак чампионшип тэмцээний аварга өчигдөр тодорлоо. Нэгдсэн улсын Майами хотноо болсон уг тэмцээнийг эхний 3 шатны дараачаар талбайн эзэн орны ЖиБи Холмес тэргүүлж байлаа.Гэхдээ Америк эр сүүлийн өдөр ердөө ганц бөрди пат-аа амжилттай болгож 4 удаа бөгие цохилт хийн оноо алджээ, Тэгвэл тэргүүлэгчийн бүдрэлтийг түүний нутаг нэг Дастин Жонсон тун сайн ашиглаж чадсна юм. Жонсон энэ өдөр 69 цохилт хасах 3 оноо цуглуулж хүснэгтийн тэргүүн байранд бичигдсэн байна.Дастин Жонсон өнгөрсөн оны 7-р сараас хойш хувийн асуудлын улмаас олон тэмцээнүүдийг өнжөөд байсан. Харин өнгөрсөн сард эргэн ирж ПиЖиЭй тур-ын 5 дахь тэмцээндээ оролцсон нь энэ байлаа.Тэрээр энэ өдөр 4 удаа бөрди паттаа амжилттай болгосон..Өөрөөр хэлбэл 4 хасах оноо цуглуулсан гэсэн үг. Улмаар ЖиБи Холмесоос ердөө 1 цохилтын дутуу хүснэгтийг тэргүүлж Кадиллакын аварга шалгаруулах тэмцээний цомыг өргөжээ, Ийнхүү 30 настай Америк эр карерийнхаа 11 дэх ПиЖиЭй тур-ын түрүүгээ авлаа.Мөн тэрээр шагналын сан 1 сая 570 мянган америк доллараар дансаа зузаалсан бол 2-р байранд нутаг нэг Жи Би Хомес, 3-т мастеруудын тэмцээний аварга Буба Уатсон оржээ, Харин тэмцээний гол анхаарлын төвд байсан Хойд Ирландын Рори Маклрой хүснэгтийн 9-д бичигдэн тэмцээнээ дуусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18805
0 эможи
keyboard_arrow_up