Чөлөөтийн бүсгүйчүүд Дэлхийн аваргын хүрэл медалийн эзэд болов

2015 оны 3 сарын 09

ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шилдэг найман баг оролцдог Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд боллоо. Тэгвэл тус тэмцээнд манай улсын баг хүрэл медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг ОХУ, алтан медалийг Япон зэрэг улсууд хүртсэн байна.

Тэмцээний “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжан, “B” хэсэгт ОХУ, Украин, Швед, Монголын багууд таарсан.

Манай баг хэсэгтээ ОХУ-ын багт 3:5-аар ялагдсан ч Шведийг 5:3-аар, Украиний багийг 6:3 онооны харьцаагаар ялж, хэсэгтээ дэд байраар шалгарсан юм. Энэ хэсэгт Монгол 38, ОХУ 35, Украин 26 оноо авсан ч манай баг Оросын багт ялагдсан нь хоёрдугаар байранд орох үзүүлэлт болжээ. Ийнхүү манай баг “А” хэсгээс шалгарсан АНУ-ын багтай хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд өрсөлдөгчөө 5:2-оор яллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18738
0 эможи
keyboard_arrow_up