Хөлбөмбөгийн шигшээ баг Зүүн Тиморыг зорьлоо

2015 оны 3 сарын 08

Монголын Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр өглөө Зүүн Тиморын зорьлоо. Манай шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  урьдчилсан шатны тоглолтонд оролцохоор нэгдүгээр сарын 16-наас бэлтгэлдээ гарсан бөгөөд хоёрдугаар сарын 10-нд Малайзын нийслэл Куала Лампур хотод явагдсан сугалаагаар Манай үндэсний шигшээ баг Зүүн Тиморын улстай таарсан.  Тэд эхний тоглолтоо гуравдугаар сарын 12-нд хийхээр болсон байна.  Гуравдугаар сарын 17-нд эх орондоо хариу тулаанаа хийх аж. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний Нийслэл Лиг-2014” тэмцээний ялагч Хоромхон клубийн дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх, туслах дасгалжуулагчаар Б.Ганбат, хаалгачийн дасгалжуулагчаар Ш.Баянжаргал нар  томилогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18720
0 эможи
keyboard_arrow_up