Даамны аваргууд тодорлоо

2015 оны 3 сарын 08

Монголын даамын холбооны 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь Монгол хүүхдийн спортын V наадмын хүрээнд зохион байгуулагдсан юм. Тэмцээнд нийт 360 орчим даамчид өрсөлдлөө. Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах даамны тэмцээний хөвгүүдийн 5-7 насны ангилалд Увс аймгийн Н.Содбаяр, 8-10 насны ангилалд Баянзүрх дүүргийн Б.Энхрийлэн, 11-13 насны ангилалд Өмнөговь аймгийн С.Мөнх-Оргил, 14-16 насны ангилалд Дархан-Уул аймгийн Ж.Дөлгөөн нар эхний байранд орсон юм.

     Харин охидоос 5-7 насны ангилалд Увс аймгийн Б.Ану, 8-10 насны ангилалд Завхан аймгийн Г.Ууганжаргал, 11-13 насны ангилалд Хэнтий аймгийн Г.Дүүрэнбилэг, 14-16 насны ангилалд Баянзүрх дүүргийн Г.Хэрлэнмөрөн нар бусдыгаа тэргүүллээ.

  Аваргын медальтнууд ирэх дөрөвдүгээр сард Узбекстаны нийслэл Ташкентад болох Азийн АШТ, арваннэгдүгээр сард Нидерландын Хикен хотод болох ДАШТ-д оролцоно

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18719
0 эможи
keyboard_arrow_up