Миами Хит нэмэлт цагт Сакермэнто Кингс багийг буулгаж авлаа

2015 оны 3 сарын 08

НБА-гийн талбайд найман тоглолт боллоо. Миами Хит баг талбай дээрээ Сакермэнто Кингс багийг хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 61-47 харьцаагаар зочин баг тэргүүлж байсан ч сүүлийн хагаст гайхалтай тоглолт үзүүлж дөрвөн онооны илүү гарч чадсан ч онооны харьцаагаа барьж чадалгүй 96-96 харьцаагаар тэнцжээ. Нэмэлт цагт Дуэйн Уэйд гайхалтай тоглолтоо үзүүлж 10 оноог авч 109-114 харьцаагаар ялалт байгуулсан байна.

Тус тоглолтод Дуэйн Уэйд гайхалтай тоглолт үзүүлж 28 оноог авч багаа тэргүүлсэн бол Жонсон 24 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Рүди Гэй 27 оноог авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18714
0 эможи
keyboard_arrow_up