“Улаан чөтгөр”-үүд боломжоо алдлаа

2015 оны 3 сарын 03

Английн Премье лигийн 27 дугаар тойрог онц сонирхолтой боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч Челсигийн араас нэхэж байгаа Манчестер Сити Анфилд цэнгэлдэхэд зочилжээ. Аваргуудын лигийн байрны төлөө өрсөлдөж байгаа Ливерпүүлийн хувьд ч энэ нь тун чухалт тоглолт байсан юм. Тоглолтын эхний үед Улаануудын ахлагч Жордан Хендорсон 30 орчим метрээс тун хүчтэй цохиж гоол оруулав. Гэвч зочид удалгүй тооны харьцааг тэнцүүлсэн. 75 дахь минутад Ливерпүүлийн бразил легионер Филифе Коутиньо мөн л 30 метрээс цохиж гоол оруулснаар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Манчестер Сити ийнхүү лидер Челсид ойртох боломжоо алджээ. Челси дутуу тоглолтоо хийж хожвол Ситигээс найман оноогоор тасрах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18455
0 эможи
keyboard_arrow_up