“Челси” улирлын анхны цомоо өргөв

2015 оны 3 сарын 02

Английн лигийн цомын тэмцээний шигшээ тоглолт өнгөрсөн шөнө “Уэмбли” цэнгэлдэхэд боллоо. Английн дөрвөн том лигийн багууд хоорондоо өрсөлддөг энэхүү тэмцээний шигшээд “Челси” болон “Тоттенхэм” клубүүд шалгарч цомын төлөөх тулаанд “Челси” өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авснаар энэ улирлын анхны цомоо хүртлээ.

Тоглолтын 45 дахь минутад Жон Терри гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 56 дахь минутад “Тоттенхэм”-ийн хамгаалагч Кайл Уокер өөрийн хаалганд авто гоол оруулснаар “Цэнхэрүүд”-ийн цом хүртэх замыг засч өгсөн юм.

Тоглолтын дараа “Челси”-гийн дасгалжуулагч Жозе Моуриньо “Би үнэхээр баяртай байна. Бид Тоттенхэм болон Pochettino-гоос эхлэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр гайхалтай багийг босгож байгаа. Би тэдний өмнөөс харамсаж байна. Миний тоглогчид бүгд л гайхалтай байлаа. Бидэнд ямар ч асуудал байсангүй шүү дээ. Харин Тоттенхэмд хоёр л боломж байсан, өөр юу ч байгаагүй” хэмээн ярьжээ.

“Челси” энэ улиралд дөрвөн тэмцээнд цомын төлөө тоглосон. Английн цомоос эрт мултарсан бол лигийн цомыг ийнхүү хүртлээ.  Одоо тэд Английн премьер лигийг тэргүүлж байгаа бөгөөд Аваргуудын лигт мөн түрүүлэх багийн нэгээр нэрлэгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18429
0 эможи
keyboard_arrow_up