Х.Цагаанбаатар фэйсбүүкийн найздаа ном бэлэглэв

2015 оны 2 сарын 27

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Сар шинийн барилдааны үзүүр, түрүүний бөхийг хэн зөв таах вэ уралдааныг фэйсбүүкийн найзуудынхаа дунд зохион явуулсан билээ. Мөн түрүүлсэн хүнийг ирэх наймдугаар сард Казахстаны Астана хотод болох жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх эрхээр шагнана хэмээн амлаж байсан юм. Тэгвэл тус тааврын уралдааны дүн гарсан ч Сар шинийн барилдааны үзүүр, түрүүний бөхийг зөв таасан хүн байсангүй. Харин Эрдэнэт хотод амьдардаг Мөнхбат гэдэг залуу үзүүр, түрүүний бөхийн нэрийг зөрүүлж нэрлэжээ. Хэдийгээр тэр бөхийг зөв нэрлээгүй ч түүнийг гавьяат тамирчин гэртээ урьж, Монгол Улсын түүхийг өгүүлсэн зургаан боть ном бэлэглэсэн байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18330
0 эможи
keyboard_arrow_up