Маргааш ”Дүнжингарав-2015” уралдаан болно

2015 оны 2 сарын 27

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон “Дүнжингарав-2015 “ хурдан морины уралдаан маргааш буюу 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн нутаг Хүй долоо худагт болох гэж байна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр маргааш цаг агаарын нөхцөл байдал хүндэрч цас болон шороон шуургатай, хүйтэн хальтиргаа гулгаатай байх тул хурдан морь үзэх гэж буй иргэд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хурд хэтрүүлэхгүй, урсгал сөрөхгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн алба хаагчдын тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэн хүндэтгэлтэй оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18319
0 эможи
keyboard_arrow_up