“Аpple” корпораци 70 сая ширхэг ухаалаг цаг үйлдвэрлэнэ

2015 оны 2 сарын 27

Эппль корпораци ирэх 4 дүгээр сард нээлтээ хийн худалдаанд гарах аолдарт ухаалаг цагаа одоогоор 5,6 сая ширхэгийг үйлдвэрлэсэн байгаа гэнэ.Дэлхийн технологийн салбарт шинэ амжилт гаргах хандлагатай байгаа ухаалаг цаг хэрэглэгчдийн дунд нэг жилийн хүлээлт үүсгэж чадсан.Алдарт Уолл Стрийт сэтгүүлийн мэдээлж байгаагаар Эпплийн бүтээгдэхүүний сэлбэгийг нийлүүлэгч Тайваний салбараас дунджаар 5е6 сая ширхэг ухаалаг цаг бүтэх хэмжээний төхөөрөмж шилжүүлэгдсэн байна.Харин тэдгээрийн тал нь хөнгөн цагаан гадаргуу, резинен тоноглолтой байх бол 1 сая ширхэг нь 18 каратын алтан бүрмэл бөгөөд цэвэр арьсан тоноглолтой байх юм байна.Технологийн салбарын монополиудын хувьд энэ онд ухаалаг цагны зах зээлийн шинэ эрин байх нь тодорхой болсон өнөө үед эппль корпораци бүтээгдэхүүнийхээ нээлтийн салхийг 4 дүгээр сард товлосон.Компаний үндсэн төлөвлөгөөгөөр нийт 70 сая ширхэг ухаалаг цаг үйлдвэрлэх юм байна.Харин тэдний 20 сая ширхэгийг тусгай камер болоод мэдрэгч технологиор тоноглож илүү хөгжингүй шийдлүүдийг багтаахаар болжээ.Өнгөрсөн оны байдлаар дэлхийн зах зээлд нийт 4,6 сая ширхэг ухаалаг өмсгөл буюу цаг бугуйвч мөн чихэвч зэрэг бүтээгдэхүүнүүд эргэлдсэн байдаг.Эппль корпораци өнгөрсөн нэг жилийн хугацаанд ухаалаг цагны салбартаа гол анхаарлаа хандуулсан учраас бүтээгдэхүүнийг гомдол дагуулахгүй сайн чанартай гэдгийг баталсан.Эппль корпораци хэдийгээр хоцорч гарч байгаа ч бүтээгдэхүүнийхээ төрөлд анхдагч гэгдэж байгаа компаний түүхэн дэх анхны ухаалаг цагаа ирэх 4 дүгээр сарын нэгэн нартай өдөр танилцуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18316
0 эможи
keyboard_arrow_up