Челси торгууль...
2015 оны 2 сарын 25

Английн премьер 26-р тойргийн хүрээнд лигийн тэргүүлэгч Челси клуб, Бөрнли багтай 1-1-ээр тэнцсэн. Тоглолтын үеэр Бөрнлигийн довтлогч Эшли Барнс Челсигийн тоглогч Неманья Матичийн хөлрүү жийж аюултай такл хийсэн билээ. Хариуд Неманья Матич Барнесруу дайрсныхаа төлөө улаан хуудсаар торгуулсан юм. Тэгвэл Челсигийн менежер Жозе Моуриньо энэ улаан хуудсыг хүчингүй болгохын тулд Английн хөлбөмбөгийн холбоонд давж заалдахаар болжээ. Хэрвээ тэд заргаа алдвал Матич лигийн цомын аваргын төлөөх Тоттенхэмтэй хийх тоглолт, мөн премьер лигийн хүрээнд Вэстхэм, Саутхемптонтэй хийх тоглолтыг өнжих юм. Харин ФА-С өчигдөр Эшли Барнест ямар нэгэн торгууль өгөхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









18165
0 эможи