Рафаэл Надал Аргентиний нээлттэй тэмцээнд оролцоно

2015 оны 2 сарын 25

Испаний шилдэг теннисчин Рафаэл Надал сэтгүүлчидтэй уулзсан байна. Тэрээр Аргентиний нээлттэй тэмцээнд 10 жилийн дараа оролцохоор болжээ.

Клэй Корт буюу шороон талбайн хаан гэгддэг Рафэл Надал өнгөрсөн 7 хоногт Бразил улсад Риогийн нээлттэй тэмцээнд оролцсон.Гэсэн ч 14 их дуулгын эзэн тэмцээний хагас шигшээд Италийн Фабио Фонинид хожигдон аваргаа хамгаалж чадаагүй билээ.Улмаар Рафаэл Надалийн шороон талбайд болдог тэмцээнд 52 дараалан хожоод байсан гайхалтай цуврал нь эцэс болсон. Мөн Риогийн нээлттэй тэмцээний дараа Энди Муррэй дэлхийн чансааны 3луу дэвшиж Надал нэг байр ухарч 4лүү унажээ. Тэгвэл Испани эр Аргентиний нийслэл Буэнөс Айрэс хотноо ирж сэтгүүлчидтэй уулзсан байна. Тэрээр Аргентиний нээлттэй тэмцээнд оролцож байгаа юм.

Рафаэл Надал    Дэлхийн чансааны № 4, Испани

Төгсгөлд нь Фонини бид 2 хоёулаа брек пойнтод хүрсэн. Тэр надаас илүү байж, илүү олон сетэд хожсон. Тэр надаас илүү байсан. Гайхалтай тоглолт болсон. Бас Би хожигдсон. Гэхдээ өнгөрсөн 7 хоног миний хувь тийм ч муу байгаагүй. Хэрвээ финалд тоглосон бол илүү сайхан байх байлаа.гэсэн өөрийн хийж байгаа бүх зүйлдээ итгэх итгэл найдвар минь бас өөртөө итгэлтэй байдал минь хэвээр үлдсэн.

Надал энэ жил шороон талбайд зохиогдсон 3 тэмцээнд оролцсон финалд шалгарч чадаагүй юм. Тэрээр сүүлийн 7 сар өөрт нь үнэхээр хүнд байсан гэдгийг хэллээ.

Рафаэл Надал    Дэлхийн чансааны № 4, Испани

Өнгөрсөн 7 сар үнэхээр хүнд байлаа.Би их бүтэлгүйтэж бас асуудлуудтай тулгарсан. Энэ бүхэн намайг цуврал тэмцээнүүдэд оролцох боломжыг минь үгүй хийсэн. Бас хуваарийн дагуу бэлтгэл хийх ч боломмжгүй болсон. Харин одоо миний идэвх санаачлага тун энгийн. Би алдсан цагаа нөхөхийн тулд өдрөөс өдөрт. 7 хоногоос 7 хоногт шургуу хөдөлмөрлөхөө үргэлжлүүлэх хэрэгтэй.

Өнгөрсөн улирлын 2 дахь хагаст Рафаэл Надал гэмтлийн улмаас Юс опений аваргаа хамгаалж чадаагүй. Мөн тэрээр удалгүй мухар олгойны хагалгаанд орж улирлын үлдсэн тэмцээнүүдэд оролцох боломжгүй болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18120
0 эможи
keyboard_arrow_up