Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

2015 оны 2 сарын 24

Олимпийн таеквондогийн насанд хүрэгчдийн 22 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордны А зааланд 2015 оны 2-р сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.Тэмцээнд Арслан, Олимп, Эрд уул, Нэгэн бүл, ҮБТДС, Алдар спорт хороо, Хамгаалалтын газрын Харцага клуб, Багануур, Налайх , Булган, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймаг гэх мэт олон газраас нийт 190 тамирчин эрэгтэйчүүдийн 8 жин, эмэгтэйчүүдийн 6 жинд оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний тоног төхөөрөмж нь БНСУ-д үйлдвэрлэсэн “Ай кросс” компаний цахим цээж, толгойн хамгаалах хэрэгслэлийг ашиглан шүүн явуулж байна. Таеквондогийн холбоо 2015 ондоо 12 тэмцээн зохион байгуулах төлөвлөгөө гаргасан байна. Монголын таеквондогийн шигшээ баг 3-р сард Голланд улсад зохиогдох Дайч опен , 5-р сард ОХУ Челябинск хотноо зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Олимпийн таеквондогийн насанд хүрэгчдийн тэмцээн нь маргааш аваргаа тодруулах юм байна.

11015488_781797211908569_1968473424_n11009013_781797175241906_569312489_n11026431_781797271908563_204952562_n

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18073
0 эможи
keyboard_arrow_up