Жүдочид дөрвөн мөнгөн медаль хүртлээ

2015 оны 2 сарын 23

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Европын цуврал тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Германы Дюсселдорф хотноо боллоо. Тэмцээнд 83 орны 740 гаруй жүдоч оролцсон юм. Манай улсаас “Дюсселдорф Гранпри” тэмцээнд дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа хүч үзэж, дөрвөн мөнгөн медаль хүртсэн амжилтаар VIII байрт оров.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн Гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар тус тус мөнгөн медаль хүртлээ. Харин 100 кг-ын жинд барилдсан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр V, 73 кг-д Г.Одбаяр VII байр эзлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17972
0 эможи
keyboard_arrow_up