”Галзууруулагч” модон хонь жилийн сар шинийн барилдаан болно

2015 оны 2 сарын 18

XVII жарны "Галзууруулагч" хэмээх сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр буюу битүүний өдөр Монгол бөхийн өргөөнд болно. Цагаан сарын барилдаан бөхчүүдийн тухайн жилийн өнгийг тодорхойлдог уламжлалтай. Тийм ч учраас бөхчүүд болон бөх сонирхогчид энэ барилдаанд ихээхэн анхаарал хандуулдаг билээ. Өнгөрсөн морь жилийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэж байсан юм. Тус барилдаан 14.00 цагаас эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17894
0 эможи
keyboard_arrow_up