Олимпийн анхны аварга Соёлын элчээр томилогдлоо

2015 оны 2 сарын 17

Олимпийн анхны аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардуулжээ.  

Н.Түвшинбаяр өнөө өглөө Дюселдорфын цомын аваргын тэмцээнд оролцохоор мордож буй юм. Тэрбээр үргэлжлүүлээд Берлинд болох “ИТБ-Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож эх орноо сурталчилах юм.

Шилдэг гадаад бодлого соёлын бодлого байдаг гэсэн зарчмаар Соёлын элч нь Монгол Улсыг гадаадад сурталчлах үүрэгтэй. Ингэхдээ эх орноо соёл, урлаг, спортоор сурталчлах түүхийн судалгааны хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэхүү соёлын гадаад сурталчилгааны чиг үүргийг энэ жилээс  Гадаад хэргийн яаманд бий болгож, соёлын элчээр дэлхийд алдартай Монгол иргэнээ томилдог журмыг баталсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17829
0 эможи
keyboard_arrow_up