Хакухо М.Даваажаргалд Чингисийн талбайд хүндэтгэл үзүүлнэ

2015 оны 2 сарын 17

Монгол Улсын гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалд “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар" цол олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газар, “Эх нутгийн иргэд” ТББ, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо хамтран хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг өнөөдөрИх эзэн Чингисийн талбайд зохион байгуулах тул уг арга хэмжээнд нийслэлийн иргэдийг хүрэлцэн ирэхийг уриалж байна.
Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргал нь 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 1960-1971 оны хооронд барилдаж байсан Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг 34 жилийн дараа эвдэж чаджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17817
0 эможи
keyboard_arrow_up