“Их шавь” дэвжээ нээлтээ хийжээ

2015 оны 2 сарын 14

Бөхийн төрлийн “Их шавь” дэвжээ хоёр хоногийн өмнө нээлтээ хийжээ. Үндэсний бөх, жүдо, самбо, сүмо, чөлөөт бөхөөр ирээдүйн алдартнуудыг төрүүлэх зорилготой тус дэвжээнд 70 гаруй тамирчин бэлтгэл сургуулилалтаа базааж эхэлсэн байна. “Их шавь”-иар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, улсын арслан Г.Эрхэмбаяр, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, улсын харцага Ж.Амартүвшин, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, улсын начин Б.Баянжаргал зэрэг 10 гаруй аймгийн бөх цагаан сарын барилдааны бэлтгэлээ базааж буй аж.

Дэвжээний үндэсний бөхийн дасгалжуулагчаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, улсын харцага Г.Элбэг, самбо бөхийн дасгалжуулагчаар залуучуудын дэлхийн аварга, ОУХМ О.Нарангэрэл, чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ахмадын ДАШТ-ий таван медальт, ОУХМ Ш.Баянмөнх, хүчний дасгалжуулагчаар н.Хүрэлбаатар нар ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17696
0 эможи
keyboard_arrow_up