Монголын Биатлоны холбооны тамирчдыг хүлээн авч уулзлаа

2015 оны 2 сарын 12

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар өнөөдөр Монголын Биатлоны холбооны тамирчдыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлаас 2009 онд батлагдсан “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Биеийн тамир, спортын цогц хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 27 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор өвлийн спортын төрлүүдийг дэмжин ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Биатлоны спортын төрлийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх сурталчилах зорилгоор Монголын Биатлоны холбооноос санаачлан Монгол Улс, ОХУ-ын муж улсуудын баг тамирчдын дунд тухайн орны спортын холбоодтой хамтран 2015 оны 2-р сараас эхлэн 4 үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тэмцээний 1, 2 дугаар шатны тэмцээнийг ОХУ-ын Улаан-Үдэд Биатлоны "Снежинка" баазад зохион байгуулж ОХУ-ын Улаан-Үд, Забайкальск, Эрхүү, Красноярск, Чита зэрэг бүсийн биатлоны тамирчид оролцож манай улсын баг тамирчид багаараа холимог буухиа төрөлд 1мөнгө, 1 хүрэл медаль авчээ. Мөн Буриад улсын бүсийн аварга шалгаруулах "Супер цом" -ын тэмцээнээс манай тамирчин Н.Ууганцэцэг хувийн зай болох Спринт, хөөх уралдаанд өрсөлдөж 2 хүрэл медалийн эзэн болсон талаараа уулзалтын үеэр салбар дэд сайддаа танилцуулсан юм.

Тэмцээний 3 дугаар шатны тэмцээн 3-р сарын 2-3-ны өдөр, 4 дугаар шатны шигшээ тэмцээн 3 дугаар сарын 5-6-ний өдрүүдэд Улаанбаатар хотод "Скай Ресорт" цанын баазад зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа аж.

Тус Тэмцээнийг Эрүүл мэнд, спортын яам, Монголын Биатлоны Холбоо, Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Скай ресорт цанын баазтай хамтран зохион байгуулах юм. Тэмцээний зохион байгуулахад нийт 20 сая төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэнд, спортын яамнаас олгохоор шийдвэрлээд байгаа талаар дэд сайд Т.Болдбаатар тамирчидад уламжлаад амжилт хүссэн юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17537
0 эможи
keyboard_arrow_up