БАЯРТ МЭДЭЭ: “Flatz Austria Open” тэмцээнээс 4 алтан медаль хүртлээ

2015 оны 2 сарын 09

2015 оны хоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Австри улсын Вольфурт хотод 24 дэх удаагийн “Flatz Austria Open” олон улсын уламжлалт тэмцээн эмэгтэй 3 насны ангиллаар болж Австри, Англи, Голланд, Итали, Киргиз, Македони, Монгол, Норвег, ОХУ, Польш, Серби, Словак, Словени,  Унгар, Франц, ХБНГУ, Чех, Швед, Швейцар зэрэг 19 орны 217 барилджээ.

Уг тэмцээнд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл /”Хангарьд” клуб, 48 кг/, П.Орхон /”Алдар” спорт хороо, 55 кг/, С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо, 58 кг/, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, 63 кг/, Нандинцэцэгийн Анударь /охидын 49 кг/ нар, дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, дасгалжуулагч П.Чулуунбаатар, шүүгчээр олон улсын шүүгч Л.Нямчулуун оролцлоо.

48 кг-ын жинд 11 бөх барилдсанаас Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт унгарын бөх Мелана Паррыг 10:0 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд польшийн бөх Сара Жезейыржанскаг цэвэр хожиж шувтаргын барилдаанд польшийн бөх Александра Михаликийг 10:0 онооны харьцаагаар ялж алтан медаль хүртлээ. 55 кг-ын жинд 14 бөх барилдсанаас П.Орхон эхний тойрогт францийн бөх Хиллару Хонофинийг 12:2 онооны харьцаагаар хожиж дараа нь хоёр барилдаанд өрсөлдөгчөө буулган авч шувтрагын барилдаанд германы бөх Лаура Мертенцийг 4:0 онооны харьцаагаар ялж дийлж аварга боллоо. 58 кг-ын жинд 6 бөх барилдсанаас С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт польшийн бөх Катерзина Михаликийг 4:0, шувтаргын барилдаанд польшийн бөх Александра Волзинскийг 10:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж алтан медаль хүртлээ. 63 кг-ын жинд 9 бөх барилдсанаас С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт австрийн бөх Иванна Инглишийг 4:0, хоёрдугаар тойрогт польшийн бөх Зеата Федеревскаг 11:2, хагас шигшээд польшийн бөх Изабеллаг Стралкаг 10:2, шувтаргын барилдаанд италийн Сара де Колийг 12:8 онооны харьцаагаар хожиж түрүүлжээ. Өсвөрийн 49 кг-ын жинд барилдсан Н.Анударь нэгдүгээр тойрогт польшийн бөх Каролина Стрижукийг 8:2, хагас шигшээд словакийн бөх Нина Колораваг 2:2 онооны харьцаагаар дийлж шувтаргын барилдаанд австрийн бөх Еллен Риестерерт 1:2 онооны харьцаагаар дийлдэж мөнгөн медаль зүүжээ.

Насанд хүрэгчдийн 53 кг-ын жинд германы бөх Елена Хейк Брюггер, 60 кг-ын жинд шведийн бөх Т.Перссон, 69 кг-ын жинд шведийн бөх Моа Нюрген, 75 кг-ын жинд унгарын бөх Вивен Шараз нар түрүүлжээ.

Манай бөхчүүд энэ сарын 13-15-ны өдрүүдэд Швед улсад болдог чөлөөт бөхийн уламжлалт “Клиппан хатагтай” олон улсын тэмцээнд оролцоно. Тус тэмцээнээс Б.Оюунсүрэн 2011 онд хүрэл медаль авч байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17314
0 эможи
keyboard_arrow_up