Боксчид ганзага дүүрэн ирлээ

2015 оны 2 сарын 09

Манай боксын тамирчид өнгөрсөн сард улсын аваргуудаа тодруулсан .Тэгвэл энэ оны улсын аваргууд анхны олон улсын  “А” зэрэглэлийн тэмцээнээс зургаан медаль хүртсэн байна. Тодруулбал Унгарт болдог уламжлат тэмцээнд манай шилдэг тамирчдын нэг ОУХМ Э.Идэрхүү, Б.Түвшинбат, Б.Чинзориг нар алтан медаль хүртжээ. Харин Г.Ган-эрдэнэ мөнгөн медаль хүртсэн бол Б.Эрдэнэбаяр хүрэл медаль хүртсэн байна. Ийнхүү шинэ оны эхний олон улсын тэмцээнд манай ширэн бээлийтнүүд амжилттай оролцож ганзага дүүрэн эх орондоо ирлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17305
0 эможи
keyboard_arrow_up