Д.Болдбаатар "Алдарын од"-оор шагнууллаа

2015 оны 2 сарын 05

Авто спортын олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар өнөөдөр Батлан хамгаалах тусгай нийгэмлэгийн дээд шагнал "Алдарын од" шагнал хүртлээ. Тэрбээр автомашин, мотоциклийн олимп гэгддэг "Дакар ралли"-ийн мотоциклийн төрөлд гурван удаа оролцож, 2014, 2015 оны уралдаануудыг амжилттай дуусган, finish медаль хүртсэн манай шилдэг тамирчдын нэг билээ.

"Дакар ралли-2014" уралдаанд ОУХМ Д.Болдбаатар 47 дугаар байрт орж, Ази тивийн тамирчин мотоциклийн төрөлд эхний 50 дугаар байрт шалгарсан хоёр дахь тохиолдол болж, тивийн дээд амжилтыг давтаж байсан. Мөн Олон улсын “Ралли Монголиа"  уралдаанд тав дахь удаагаа түрүүлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17183
0 эможи
keyboard_arrow_up