“ИХ ГОВИЙН ТЭМЭЭ– 2015” болно

2015 оны 2 сарын 04

“ИХ ГОВИЙН ТЭМЭЭ– 2015” арга хэмжээ 2015 оны 2-р сарын 9- нд Дэлгэрхангай суманд зохион байгуулагдана.Тодруулж хэлэхэд тус аймгийн мал сүрэг 2014 онд түүхэндээ байгаагүйгээр өсч 2 сая 445 мянган мал тоолуулсан байна.Тэр дундаа тэмээн сүрэг сүүлийн 3 жил тасралтгүй өсч 28000 болон өсчээ.Тиймээс малчин түмнээ дэмжиж дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээн сүргийн ашиг шим, ач холбогдол, нүүдэлчин ахуй соёл, Монгол тэмээчдийн аж байдал, өвлийн аялал жуулчлалыг олон нийтэд сурталчлах зорилгоор тус арга хэмжээг аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан хийж байгаа юм.
Хөтөлбөр:
2015.02.09
10.00-10.20 Өдөрлөгт оролцох тэмээчдийн жагсаал
10.00-10.40 Нээлтийн үйл ажиллагаа
10.40-12.00 Аймгийн удирдлагуудаас тэмээчидтэй хийх уулзалт, ярилцлага
/энэ үеэр тэмээчдийн бэлтгэсэн сүү цагаан идээний үзэсгэлэн гарна/
12.00-13.00 Тэмээ хомнож жин тээх, нүүдэллэх уламжлалт аргыг үзүүлэх,
10.40- ”Тэмээн поло” тэмцээн
12.00 Бүдүүн тэмээний уралдаан
13.00 Торомны уралдаан
14.00-14.30 Сайхан хос тэмээ шалгаруулах
14.30-15.00 Шилмэл Буур, Ингэ шалгаруулна.
15.30-16.00 Ингэний сүүний болон тэмээний ноосоор хийсэн бүтэгдэхүүний үзэсгэлэн.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17080
0 эможи
keyboard_arrow_up