Супер лиг: Бүх оддын шилдгүүд тодорлоо

2015 оны 2 сарын 03

МҮСБХ-ны Супер лигийн Бүх оддын тоглолт Буянт-Ухаа цогцолборт гурван өдрийн турш боллоо. Эхний өдөр Монголын залуучуудын шигшээ баг, легионеруудын залуучуудын шигшээ багтай тоглож 10 онооны зөрүүтэй хожигдсон. Тэд ирэх зун болох "Оюутны Универсиад" наадамд оролцох бүрэлдэхүүнээрээ өрсөлдсөн юм. 

Тэмцээний ялагчид:

Ур чадварын тэмцээний ялагч- Оюунболдын Цэлмэг, 
Slam Dunk тэмцээний аварга- Quincy Afamefuna Okolie 
Гурван онооны шидэлтийн аварга- Micheal Pugh нар эхний өдөр болсон тэмцээнүүдэд аваргаллаа. 
Бүх оддын тоглолтын хоёр дахь өдөр шүүгч нарын саналаар шигшигдсэн шилдгүүд хоорондоо өрсөлдсөн юм. Энэ өдөр болсон "Спрайт" брэндийн нэрэмжит тэмцээнд: 

"Сэтгэл сэргээм" гурван онооны шидэлтийн аваргаар- Н.Золжаргал /Эрдэнэтрийлинг Ригс/
Ур чадварын тэмцээний аваргаар- Ж.Алтаншагай /Хэнтий Чингис Сити/ 
Багийн шидэлтийн тэмцээний аваргаар- "Дорноговь Сентоза Арслангууд"
Үнэ цэнэтэй тоглогчоор- ОУХМ Б.Билгүүн
"Sprite Slam Dunk"-ын аварга Jonathan Black нар шалгарлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17039
0 эможи
keyboard_arrow_up