Мотоспортын ОУХМ Э.Халиунболд Америкт бэлтгэлээ хийж байна

Олон улсын хэмжээний мастер Эрдэнэбилэгийн Халиунболд 2015 оны 1-р сарын сүүлчээр АНУ-ыг зорьжээ. Тэрээр АНУ-ын Лос Анжелес хотын мотоспортын Чамп бактери клубт бэлтгэлээ хийж байна.Францын иргэн, мотоспортын супер кроссын 3 удаагийн аварга Тортеллигийн удирдлага доор ОУХМ Э.Халиунболд бэлтгэлээ хийж байгаа ажээ. Тэрээр 4-р сард арлын орныг зорьж тэнд Японы аварга шалгаруулах мотоспортын тэмцээнд өрсөлдөнө. Энэ тэмцээн 4-р сарын эхээр болох бөгөөд нийт 17 гараатай уралдаан аж. ОУХМ Э.Халиунболд өмнө нь 2014 онд Японы АШТ дээрх тэмцээнд 1 гараанд хурд хүчээ сорьж 10-12-р байрт хурдалсан байна.Энэ тэмцээнд Азийн орнуудаас Тайланд, Филиппин зэрэг улсын тамирчид өрсөлддөг юм. Тэдний амжилттай ОУХМ Э.Халиунболдынхыг харьцуулбал дээгүүр байрт амжилттай оролцсон байна.









