МҮБХ уламжлал ёсоор сар шинийн өмнө ахмадуудаад хүлээн авлаа

2015 оны 2 сарын 03

МҮБХ жил бүр сар шинийн өмнө 70-аас дээш настай ахмадуудаа хүлээн авдаг уламжлалтай. Энэ уламжлалаараа өчигдөр монгол бөхийн өргөөнд ахмадуудаа хүлээн авч цагаан сарын тавгийн хэвийн боов, чихэр, цай тэргүүтэнг өглөө.Далаас дээш настай дөчөөд ахмад байдгаас улсын арслан Ц.Бадамсэрээжид, Б.Жамъяандорж,  Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Х.Хайдав, улсын заан Ц.Санжаа, Д.Лхагвасүрэн, улсын харцага Д.Сэрээтэр, Ч.Өвгөнхүү,  улсын начин Ч.Баасанхүү, С.Лхагваа, Ц.Лхамаа, Д.Шижээ, Н.Дашзэвэг, хүндэт засуул О.Гомбосүрэн, М.Буянбат, Б.Санжаа, Ц.Шарав, Н.Дашжамц, Ё.Давааням, Б.Шүрхүү, Ц.Бадарч, хүндэт гарын даа С.Сэлэмбаатар, Бөх сонины сурвалжлагч Ш.Мягмар нарын 30-аад ахмад хүрэлцэн ирсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17034
0 эможи
keyboard_arrow_up